Мэдээ2026 оны 10 сарын 11-ны өдрийн 19:34
22 настай эрэгтэй 58 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2026 оны аравдугаар сарын 11-ний 05 цагийн орчимд авто машинд хүн мөргүүлсэн байна гэх дуудлага бүртгэгджээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 22 настай эрэгтэй тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 58 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан байна.
Цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж хэргийн газраас зугтсан иргэнийг олж тогтоон хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Зам тээврийн осолд холбогдсон жолооч тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, хүлээх ба тэднийг иртэл эд мөрийн баримт, осолд холбогдолтой эд зүйлсийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээг авах үүрэгтэй юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


