Мэдээ2026 оны 10 сарын 13-ны өдрийн 16:49
Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгын машин Нөмрөгийн түймэр дэгдсэн газар байжээ
Нөмрөгийн дархан цаазат газар /Дорнод аймгийн Халхгол сум/ энэ сарын 11-нд ой хээрийн түймэр гарч, асар их хэмжээний хохирол учруулсан хэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа.
Тэгвэл өчигдөр Хил хамгаалах ерөнхий газраас албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд
"Хилийн цэргийнхэн түймэр гарахад хамт байсан, зодолдсон, ан агнасан зэрэг нь худал мэдээлэл. Тухайн үед Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс нь хилийн Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэнн кабельд холбох арга хэмжээний нээлтэнд оролцсон Хилийн боомтын захиргаа, Мобиком корпорацийн удирдлагууд, орон нутгийн иргэд болох нийт 13 хүнд энэ сарын 6-8-ны өдрүүдэд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг гаргасан хүсэлт болон холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн олгосон" гэжээ.
Өөрөөр хэлбэл, Хилийн боомтын захиргааны удирдлага, ажилтан, автомашиныг Хил хамгаалах ерөнхий газартай андуурсан болж таарч байна.
Учир нь эх сурвалжуудын бидэнд ирүүлсэн мэдээллээр УИХ-ын гишүүн У.Отгонбаяр арга хэмжээний нээлтэнд оролцсон ч хилийн бүс рүү яваагүй. Харин Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, Мобиком корпорацийн удирдлагууд зэрэг хүмүүс таван машинтай явсан гэх мэдээлэл байна. Ямартай ч Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгын машин, жолооч нь байсан нь доорх баримтаар үлджээ.
Одоогоор Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан галын хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байгаа юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


