Мэдээ2026 оны 10 сарын 13-ны өдрийн 21:27
З.Мэндсайхан: Ногдол ашгаа бэлнээр авна гэсэн хууль байхгүй
Сангийн сайд З.Мэндсайханаас Оюу толгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Оюутолгойн ногдол ашгаас иргэд бэлэн мөнгө авах ямар ч боломжгүй. Хуримтлалын сангийн иргэдийн нэр дээрх дансанд хуваарилсан ч хуулиараа 10 жилийн дараа зарцуулах эрхтэй. Тэгэхээр эрчим хүчний салбартаа оруулах нь зөв.
Бэлэн мөнгө тараавал инфляци яах вэ, ард иргэдийн худалдан авах чадварт яаж сөргөөр нөлөөлөх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Энэ чинь маш эмзэг асуудал шүү дээ.
10 аймгийн дулааны станцын төсөл хэрэгжээд 40 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Үүний цаана 10 аймагт залуучууд орон сууцтай болох, иргэд дулаантай байх асуудал шүү дээ. Бид үүнийг балгас болгоод хаях уу. Үүний цаанаа хувийн хэвшил, ард иргэдээ бодож байгаа л асуудал шүү дээ" гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Ч.Ундрам: Орон сууц захиалж, хохирсон иргэдийн асуудалд Засгийн газар анхаарч, нааштай шийдлээ

October 29, 2026
МИАТ-д сар бүр хагас тэрбум орчим төгрөгийн хоол нийлүүлдэг "Үлэмж Эс Жи Жи катеринг" хэнийх вэ

October 29, 2026
“Засгийн газар яг зөв хүндээ хариуцлага тооцож чадсан уу” буюу Ж.Бямбасүрэн генералын эргэлзээтэй мэдэгдэл



