Мэдээ2026 оны 10 сарын 14-ны өдрийн 20:07
М.Нарантуяа-Нара: Оюутолгойн ногдол ашгийг шууд иргэдэд өгөх хэрэгтэй
Оюутолгойн ногдол ашигтай холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн байр суурийг тодрууллаа.
Тэрбээр, "Оюутолгойн ногдол ашгийг яагаад төсөвт суулгаж, хуваарилах замаар дэд бүтцийн асуудлуудыг хийх ёстой гэж. Ногдол ашиг гэдэг бол ард түмний шууд хүртэх үр өгөөж байх ёстой. ЭТТ-н ногдол ашгийг шууд авч болдог мөртлөө Оюутолгойн ногдол ашгийг шууд авч болдоггүй юм.
Арчаагүй төрийн хийгээгүй дэд бүтцийн асуудлыг ард түмний авах ёстой мөнгөөр хийх ёстой юм. Иргэд мөнгөө аваад өнөө маргаашийнхаа асуудлыг шийдэж, өр ширээ дарна уу, хүнсээ авна уу тэдний л асуудал. Харин дэд бүтэц, улс орны чухал бүтээн байгуулалтын салбарын асуудал түүхийгээрээ байна гэдэг бол төр засгийн асуудал. Тиймээс нэг удаагийн хуулийг яаралтай оруулж ирээд, иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах асуудлыг эрэлхийлсэн нь л зөв. Санал өгөх боломжгүй санал асуулга явуулахаа болих хэрэгтэй.
Хэвлэл шударга үнэний талд эрх чөлөөтэй байх ёстой. Сэтгүүлч хүн баян байж болохгүй юм уу. Хүн болгон л өөрийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөж байна. Сэтгүүлч гэхээрээ нэг навсайсан, ядуу буурай, хэдэн дарга нарынхаа эрх ашигт нийцүүлж хаалтын гэрээ хийдэг ийм хүмүүс байх ёсгүй. Гэхдээ нэг салбар байхаараа буруу булхайг хаацайлдаг байх ёстой гэсэн үг. Дотроосоо шүүмжилдэг байх ёстой.
Өөрөөсөө өөр хүмүүсийг хүлээн зөвшөөрдөггүй хэсэг бүлэг хүмүүс байна. Ирэх сонгуулийг зорьж юугаар ч хамаагүй олонд танигдах хүсэл байгаа байх. Улс төрийн ямар ч зорилготой байсан эх үрийг хагацуулах гарын үсэг цуглуулна гэдэг адгийн сэтгэл шүү. Ийм асуудлаар нийгмийн анхааралд өртөх гэж тэр анхааралд өртсөн байдлаараа улс төрд орох гэж байгаа бол үнэхээр увайгүй байна. Улс төрд орох гэж байгаа хүмүүс минь зөв замаар яваарай. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг гэдгийг л хэлмээр байна" гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Ч.Ундрам: Орон сууц захиалж, хохирсон иргэдийн асуудалд Засгийн газар анхаарч, нааштай шийдлээ

October 29, 2026
МИАТ-д сар бүр хагас тэрбум орчим төгрөгийн хоол нийлүүлдэг "Үлэмж Эс Жи Жи катеринг" хэнийх вэ

October 29, 2026
“Засгийн газар яг зөв хүндээ хариуцлага тооцож чадсан уу” буюу Ж.Бямбасүрэн генералын эргэлзээтэй мэдэгдэл



