Энтертайнмент2026 оны 10 сарын 15-ны өдрийн 19:32
Энтертайнмент2026 оны 10 сарын 15-ны өдрийн 19:32
“Хүннү рок” урсгалыг шинээр гаргаж ирэн олон улсад танигдсан “Хү” хамтлаг Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд тоглохоор болжээ.
“Хү” хамтлаг нь ЮНЕСКО буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (United Nations Educational, Scientific and Cultural Organization)-ын "Энх тайвны төлөөх уран бүтээлч" (UNESCO Artist for Peace) бөгөөд энэ утгаараа байгууллагатай холбоо хамааралтай байдаг аж.
Байгууллагын албан ёсны цахим хуудаст энэ талаар мэдээлсэн бөгөөд хамтлагийн уран бүтээл, хөгжмийн зэмсэг дотор хөөмий, морин хуур, цоор зэрэг ЮНЕСКО-гоос бүртгэдэг Дэлхийн солын биет бус өв байдаг гэж дурджээ.
“Хү” хамтлаг Парист энх тайван, соёлын олон янз байдал, харилцан ойлголцлыг дэмжихэд хөгжмийн гүйцэтгэх үүргийг сурталчлахын зэрэгцээ Монголын баялаг өв соёл, уламжлалыг танилцуулах юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 28, 2026

October 27, 2026

October 20, 2026

October 19, 2026