Мэдээ2026 оны 10 сарын 15-ны өдрийн 19:47
Т.Доржханд: Би яг үнэндээ гадаад руу явмааргүй байдаг
Шадар сайд Т.Доржхандаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр, "Бүх уул уурхайн орлогоо иргэддээ бодлогогүйгээр тараагаад дуусах юм бол төр гэж байгаад яах юм. Бидэнд хөгжилдөө зарцуулах, хуримтлах гэсэн хоёр сонголт байгаа. Өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал бол эрчим хүчний асуудал болчихоод байна. Олсон орлогоо иргэддээ бүгдийг нь тараагаад өгчихдөг эдийн засаг гэж байхгүй шүү дээ. Тэгвэл Сангийн яам, Уул уурхайн яамаар яах юм. Орж ирсэн мөнгөө халааслаад л байя л даа.
М.Энхцэцэг гишүүн санаачилсан хуулиа танилцуулаагүй байж унагалаа гэж ярих нь утгагүй. Их хурлын гишүүдэд мэдээллээ өгөх ёстой шүү дээ. Бидний зүгээс санаатайгаар хуулийг нь унагасан зүйл байхгүй.
ХҮН намынхан дандаа мэргэжлийн хүмүүс байдаг. Хоёрдугаарт, олон улсад ажиллаж үзсэн. Салбар салбарын өндөр боловсролтой хүмүүс ажиллаж байгаа. Энэ хүмүүсийг гоочлоод төрийн айлчлалын туршлагагүй гэвэл энэ асуудлыг хүлээж авахгүй. Ирээд мэтгэлц л дээ.
Яг үнэндээ би гадаад руу явмааргүй болтлоо залхчихсан хүн. Ажлын хүрээнд явахаас өөр аргагүй. ХҮН намынхан тийм өлөн биш. Миний хариуцаж байгаа ажил бол гадаадын хөрөнгө оруулалтын хариуцах. Тиймээс ажлын хүрээнд 6-8 удаа явж байсан. Энэ жил ч бас тэр хэмжээнд л байх шиг байна. Гадагшаа яваад улсын мөнгөөр сайхан тансаглаад байдаг гэх зүйл байхгүй" гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Ч.Ундрам: Орон сууц захиалж, хохирсон иргэдийн асуудалд Засгийн газар анхаарч, нааштай шийдлээ

October 29, 2026
МИАТ-д сар бүр хагас тэрбум орчим төгрөгийн хоол нийлүүлдэг "Үлэмж Эс Жи Жи катеринг" хэнийх вэ

October 29, 2026
“Засгийн газар яг зөв хүндээ хариуцлага тооцож чадсан уу” буюу Ж.Бямбасүрэн генералын эргэлзээтэй мэдэгдэл



