Мэдээ2026 оны 10 сарын 15-ны өдрийн 22:48
Бусдыг хуурч мэхлэн, гар утсыг нь авч зугтаасан этгээдийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагад “Гар утас худалдаж авна гэж үзэж байгаад аваад зугтчихлаа” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 10 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад цахим орчинд байршуулсан зарын дагуу Iphone17 promax гар утас худалдан авахаар ирсэн этгээд гар утсыг нь үзэж байгаад авч зугтаан барьцаалан зээлдүүлэх газарт борлуулсан байсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон байна.
Иргэн та цахим орчинд бараа бүтээгдэхүүн худалдан авах болон борлуулахдаа сонор сэрэмжтэй байх, мөнгө шилжүүлсэн баримтыг шалгаж, төлбөр бүрэн баталгаажаагүй тохиолдолд эд зүйлээ хүлээлгэн өгөхгүй байна уу.
Мөн барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг иргэд сэжигтэй гар утас, эд зүйлийг худалдахаар ирсэн этгээд ажиглагдвал цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


