Мэдээ2026 оны 10 сарын 19-ны өдрийн 00:02
Мэдээ2026 оны 10 сарын 19-ны өдрийн 00:02
Тамхины хяналтын тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдаж Монгол Улсад амт үнэртэй электрон тамхийг бүрэн хориглосон. Уг хуулийн төслийг санаачлагч О.Номинчимэгтэй хэсэг хором ярилцлаа.
Тэрбээр, "Дэлхий дахинаа 50 улс электрон тамхийг бүрэн хориглосон байгаа. Үүнээс гадна 80 улс зохицуулалт хийсэн. Янжуур тамхины татварыг битгий буулгаарай гэдэг зүйлийг би хэлсэн. Бусад төрлийн тамхин бүтээгдэхүүнд 50 хувь, 75 хувиар тооцохоор онцгой албан татварын тооцооллыг хийсэн байна лээ.
-Оюутолгойн ногдол ашиг дээр ямар байр суурьтай байна вэ?
- Оюутолгойн ногдол ашгийг төсөв рүү татаж, ямар нэгэн байшин барилга болгох нь буруу. Үндсэн хууль дээрээ байгалийн баялаг бол ард нийтийн өмч гэдгийг заагаад өгчихсөн шүү дээ. Ногдол ашиг маань одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиараа Үндэсний баялгийн санд орох ёстой" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026