Мэдээ2026 оны 10 сарын 21-ны өдрийн 19:26
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн судалгаануудыг Н.Алтанхуяг тэргүүлсэн хэвээр байна
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас (АН) нэр дэвших боломжтой улстөрчдийн рейтингийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүлсэн хэвээр байна.
"MEC" судалгааны байгууллагын есдүгээр сарын судалгаагаар Ардчилсан намын боломжит горилогчдыг Н.Алтанхуяг 35 хувийн дэмжлэгээр илт давуу тэргүүлж, түүний араас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 17 хувийн санал авсан байна.

Тус байгууллагаас энэ оны наймдугаар сард хийсэн судалгаагаар Н.Алтанхуяг 33 хувийн дэмжлэгээр илт давуу тэргүүлж, түүний араас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 18 хувь, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр 15 хувийн санал авч байсан юм.
Одоогоор АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн болон яригдаж буй хэд хэдэн улстөрч байгаа бөгөөд албан ёсны нэр дэвшигчийг намын Их хурлаараа эцэслэн тодруулах юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Ч.Ундрам: Орон сууц захиалж, хохирсон иргэдийн асуудалд Засгийн газар анхаарч, нааштай шийдлээ

October 29, 2026
МИАТ-д сар бүр хагас тэрбум орчим төгрөгийн хоол нийлүүлдэг "Үлэмж Эс Жи Жи катеринг" хэнийх вэ

October 29, 2026
“Засгийн газар яг зөв хүндээ хариуцлага тооцож чадсан уу” буюу Ж.Бямбасүрэн генералын эргэлзээтэй мэдэгдэл



