Мэдээ2026 оны 10 сарын 21-ны өдрийн 21:16
Мэдээ2026 оны 10 сарын 21-ны өдрийн 21:16
Оюутолгойн ногдол ашиг болон төсөвтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын байр суурийг тодрууллаа.
Тэрбээр, "Төсвөөс урсгал зардлуудаа хасъя гэж байна. Хөрөнгө оруулалтын зардлаа ч мөн адил хасъя гэсэн зарчмын зөрүүтэй саналууд гарч байна. Гэхдээ шууд нүдээ аниад хасаж болохгүй. Аялал жуулчлалын мэдээллийн төв хэрэгцээ шаардлагатай газраа хэрэгтэй л байх. Гэхдээ 330 суманд бүгдэд нь биш байх. Тухайлбал аялал жуулчлалын гол бүсүүд дээр л хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй. Зүгээр аргаа бараад хэн ч ордоггүй байшин барья гэж төлөвлөхгүй л байх.
Засгийн газраас хөрөнгө оруулагч талтай гэрээ хэлцэл хийгээд ногдол ашгаа авахаар болсон гэж ойлгосон. Иргэдэд бэлэн мөнгө тараавал юмны үнэ нэмэгдэж, эдийн засаг хүндэрнэ. Байшин барьсан ч, баялгийн санд хуримтлуулсан ч иргэд ашиг хүртэж байгаа хэлбэр шүү дээ" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 28, 2026