Мэдээ2026 оны 10 сарын 22-ны өдрийн 00:18
Э.Болормаа: Надад улс төрийн зорилгоор эрүүгийн хэрэг үүсгэж ял тулгах гээд байгаа
Ерөнхий сайд асан Г.Занданшатар УИХ-ын нэр бүхий таван гишүүнийг АТГ-т өгч шалгуулахаа мэдэгдсэн. Уг таван гишүүний нэг нь Э.Болормаа юм. Бид түүнээс асуудлын талаар байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, "Өнөөдөр миний ч юм уу Г.Занданшатарын ч юм уу нэг нэгэндээ гомдсон шинж чанартай зүйлсүүд огт чухал биш. Үндсэн асуудлаасаа анхаарлаа сарниулаад байна. Иргэдийн амьдрал дордож, орлого нь буураад байхад шалдар булдар асуудалд хариулт өгөх шаардлага алга. Энэ асуудлыг тоогоод ярьж байгаа хүмүүс ч алга. Надад улс төрийн зорилгоор эрүүгийн хэрэг үүсгэж ял тулгах гээд байгаа.
Монгол өрхийн дундаж орлого хумигдаад байна шүү дээ. -5 хувь руу орсон байна. Үнийн өсөлт нэмэгдэж байна. АИ92 3600 төгрөг болж байна. Үүнийг дагаад юмны үнэ улам нэмэгдэхээр байна. Өнөөдөр гадаа цас орж байна шүү дээ. Бензинд очерлож байгаа хүмүүс гадаа хүйтэнд цаснаар яах билээ. Бид өвөлжилтийн бэлтгэлээ хангасан уу, 2027 оны төсөв гэх мэт олон чухал асуудал байна" гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Ч.Ундрам: Орон сууц захиалж, хохирсон иргэдийн асуудалд Засгийн газар анхаарч, нааштай шийдлээ

October 29, 2026
МИАТ-д сар бүр хагас тэрбум орчим төгрөгийн хоол нийлүүлдэг "Үлэмж Эс Жи Жи катеринг" хэнийх вэ

October 29, 2026
“Засгийн газар яг зөв хүндээ хариуцлага тооцож чадсан уу” буюу Ж.Бямбасүрэн генералын эргэлзээтэй мэдэгдэл



