Мэдээ2026 оны 10 сарын 22-ны өдрийн 18:08
МҮЭХ гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардан цуглаан зохион байгуулж байна
Боловсрол, Эрчим хүч тэргүүтэй тэргүүлэх салбарын ажилтнууд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж, Гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байна.
Тодруулбал, Засгийн газар, МҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрээр цалин хөлсний нэмэгдлийг тохироцлсон байдаг. Гэвч Засгийн газар нэр бүхий салбаруудад гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу дулимаг биелүүлж, хариуцсан сайд нар нь олон нийтэд буруу зөрүү мэдээлэл өгч байгаад бухимдаж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлэх шаардлагыг гэр бүл, нийгмийн хамгааллын яамнаас шаардаж байгаа юм.
Багш нарын төлөөлөл Боловсролын сайд Л.Энх-Амгаланг багш нарын цалинг таван сая хүрсэн гэж, эрчим хүчний салбарын төлөөллүүд Эрчим хүчний сайд Б.Найдалааг салбарын ажилтнуудын дундаж цалин 4.2 сая төгрөг болсон хэмээн худал мэдээлэл тараасан, бодит байдал дээр түүнээс доогуур байгаа гэж байв.
МҮЭХ Засгийн газар, салбар яамнаас хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ илэрхийлж байгаа юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


