Мэдээ2026 оны 10 сарын 22-ны өдрийн 18:45
Японы ЭСЯ Нөмрөгийн дархан цаазат газар хээрийн түймэрт өртсөн асуудлаар мэдэгдэл гаргалаа
Монгол Улсад суугаа Япон улсын Элчин сайдын яамнаас Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлж, мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд "Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт "Мобиком Корпораци" ХХК-ийн тээврийн хэрэгслээс үүдсэн хээрийн түймэр ноцтой хохирол учруулсан асуудалд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд үүнд туйлын ихээр санаа зовниж байна. Үүнтэй холбогдуулан Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлье.
Энэхүү хээрийн түймэртэй холбоотой хийгдэж буй шалгалт зэрэг нь бодит баримт болон хууль тогтоомжид үндэслэн зохих ёсны дагуу явагдана гэдэгт итгэж байна.
Хохирол амссан бүс нутаг аль болох хурдан нөхөн сэргэхийг чин сэтгэлээсээ хүсэхийн зэрэгцээ үүний төлөөх арга замыг "Мобиком Корпораци" ХХК-ийн хамт идэвхтэй эрэлхийлэх болно" гэсэн байна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


