Мэдээ2026 оны 10 сарын 25-ны өдрийн 18:19
Ерөнхийлөгч "Беларусь улс Минск хотын дэд бүтэц таалагдлаа" хэмээжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Беларусь улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Манай Ерөнхийлөгч өчигдөр Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенкотой албан ёсны хэлэлцээ хийсэн. Энэ үедээ Минск хотыг магтсан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эшлэгдэж байна.
“Беларусь уур амьсгал, байгаль орчин нь тааламжтай юм. Танай улс, тэр тусмаа нийслэл Минск хот, дэд бүтэц нь надад таалагдлаа” гэж тэрбээр хэлжээ.

Ерөнхийлөгч өчигдөр Минск хотод байх Аугаа их, эх орны дайны түүхийн музей зэрэг түүхэн дурсгалт газруудтай танилцсан юм.
Беларусь нь Монгол Улсын хувьд Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой стандартыг дээшлүүлэх ажилд манай гол түнш гэж шинжээчид үзэж байгаа юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Ч.Ундрам: Орон сууц захиалж, хохирсон иргэдийн асуудалд Засгийн газар анхаарч, нааштай шийдлээ

October 29, 2026
МИАТ-д сар бүр хагас тэрбум орчим төгрөгийн хоол нийлүүлдэг "Үлэмж Эс Жи Жи катеринг" хэнийх вэ

October 29, 2026
“Засгийн газар яг зөв хүндээ хариуцлага тооцож чадсан уу” буюу Ж.Бямбасүрэн генералын эргэлзээтэй мэдэгдэл



