Мэдээ2026 оны 10 сарын 25-ны өдрийн 21:00
Мэдээ2026 оны 10 сарын 25-ны өдрийн 21:00
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан галын хохирлыг тогтоох баг бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж байгаа. Мобиком группээс хохирлыг бүрэн барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Мөн шунхлай групп байгалийг нөхөн сэргээх ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
"Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийн улмаас байгаль орчинд хохирол учирсанд Шунхлай группийн зүгээс гүнээ харамсаж байна.
Шунхлай Группийн хамт олон түймэрт өртсөн экосистемийг нөхөн сэргээх, цаашид ижил төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудыг дэмжин ажиллахаа илэрхийлж байна.
Монгол орны онгон дагшин байгаль, экологийн үнэт өвийг хамгаалж, нөхөн сэргээх үйлсэд хамтын хүчээр хувь нэмрээ оруулцгаая" гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026

October 29, 2026