Мэдээ2026 оны 10 сарын 25-ны өдрийн 23:55
Б.Дэлгэрсайхан: Намайг хүнд гэмт хэрэгтэй холбогдуулж гүтгэж байна
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай холбоотой мэдээлэл цахим орчинд цацагдсан. Уг асуудалтай холбогдуулан өөрөөс нь тодрууллаа.
Тэрбээр, "Намайг гүнд гэмт хэрэгтэй холбогдуулж гүтгэсэн гэдгээр би энэ хүнд эрүүгийн хэрэг үүсгэнэ. Надтай холбож яриад байгаа асуудал бол аль 2-3 жилийн өмнө БНХАУ-ын Бээжингийн арбитрийн шүүх дээр хоёр удаа ялсан. Монголд шүүхийн шийдвэр гарахаар түүнийг үндэслэж ялсан мэтээр буруу тархи угаалт хийж байна. Монголын шүүхийн шийдвэрийг арбитрийн шүүх нээх харгалзаад байдаг юм биш.
Тэр чинь хуультай дүрэмтэй улс. Хамгийн гол зүйл бол энэ мөнгө Монгол улсад орж ирээгүй юм байна гэдэг бичиг баримт. Та нар Монгол банкнаас асуугаад олоод тогтоогоорой. Баримттай байх ёстой.
Энэ яригдаад байгаа газарт бүх бүтээн байгуулалтуудыг би өөрийнхөө мөнгөөр хийсэн. Үүнийгээ хаана ч бардам хэлнэ. Тиймээс энэ "Болд төмөр ерөө гол" ХХК 100 хувь миний компани. Хятадын шүүх манай улсын иргэн мөнгийг нь аваад луйвардсан юм байна гээд баримтаар нь гаргаад өгчихсөн. Энэ мөнгө цаашаа хэнээр дамжиж гарсан гэх мэт бүх баримт арбитр дээр байгаа.
Би бүх асуудлыг баримттай ярина. Би хэнийг ч гүтгэхгүй. Энэ улс хуультай шүү. Их дарваганаж байж шоронд оров. Монголд ирээд учраа ол гэж хэлмээр байна.
Энэ чинь 20 жил болж байгаа асуудал. 20 жил мөнгөө өгчхөөд дуугай суух уу? Би бүхэл бүтэн тэрбум доллар Хятадаас хулхидаад авчихсан бол сайд дарга хийх үү. Монголын төрийг ингэж доромжилж болохгүй" гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Ч.Ундрам: Орон сууц захиалж, хохирсон иргэдийн асуудалд Засгийн газар анхаарч, нааштай шийдлээ

October 29, 2026
МИАТ-д сар бүр хагас тэрбум орчим төгрөгийн хоол нийлүүлдэг "Үлэмж Эс Жи Жи катеринг" хэнийх вэ

October 29, 2026
“Засгийн газар яг зөв хүндээ хариуцлага тооцож чадсан уу” буюу Ж.Бямбасүрэн генералын эргэлзээтэй мэдэгдэл



