Мэдээ2026 оны 10 сарын 27-ны өдрийн 17:38
Ноос ноолуур арьс ширэн бүтээгдэхүүн-2026 үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж буй “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн–2026” үзэсгэлэн худалдаа 2026 оны аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Мишээл Экспо төвд зохион байгуулагдана.
Тус үзэсгэлэн худалдаанд ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгжүүд оролцож, брэнд бүтээгдэхүүн, шинэ загварын коллекцоо танилцуулахын зэрэгцээ бүтээгдэхүүнээ үйлдвэрийн болон хямдралтай үнээр худалдан авах боломжийг хэрэглэгчдэд олгоно.
Тухайлбал, Говь ХК, Дархан нэхий ХК, Ханбогд кашмер ХХК, Кашмер холдинг ХХК, Лугати ХХК, Брэнд гутал ХХК, Агни ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцуулна.
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөн
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн малын гаралтай түүхий эд болох ноос, ноолуур, арьс ширийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадал, экспортын боломжийг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжихэд чиглэж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд "Цагаан алт" үндэсний хөдөлгөөнд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагууд мөн оролцож үр дүнгээ танилцуулна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Э.Баясгалан: Өчигдрийн ослыг зөвхөн “Оюутолгой” өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй

October 29, 2026
16 настай охины хэрэгт холбогдсон Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

October 29, 2026
УВС: Алга болсон 26 настай эмэгтэйн эрлийг зогсоолоо

October 29, 2026


