Мэдээ2026 оны 10 сарын 28-ны өдрийн 17:03
Нөөцтэй хэр нь шатахуун өгөхгүй дараалал үүсгэсэн ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна
Өнгөрсөн даваа гарагт шатахууны хомсдолоос шалтгаалан хотын төвийн 18 шатахуун түгээх станцад автомашины очер үүсэж, хөдөлгөөний дундаж хурд 3 км/цаг хүртэл буурчээ. Харин нийслэлээс шуурхай арга хэмжээ авсны үр дүнд өнөөдрийн байдлаар дундаж хурд 15 км/цаг болж нэмэгдсэн байна.
Энэ талаар өнөөдөр хотын дарга Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан хэлэлцэж, хотын дарга Б.Пүрэвдагва нийт 264 шатахуун түгээх станцад хяналт тавих “Нийслэлийн хяналтын ажлын хэсэг”-ийг маргаашаас ажиллуулах үүрэг өглөө.
Түүнчлэн 2026 оны наймдугаар сарын 10-наас эхлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Шуурхай штаб замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр тогтмол ажиллаж байна.
Хотын дарга Б.Пүрэвдагва шатахуун түгээх станцуудыг нөөц, түгээлтийн мэдээллээ иргэдэд нээлттэй хүргэх, шатахууны түгээлтийг шуурхай зохион байгуулах, замын хөдөлгөөнд ачаалал нэмэхгүй байхыг үүрэг болгожээ. Мөн холбогдох хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцож, шаардлагатай бол газрын эрхтэй холбоотой захиргааны арга хэмжээ авна гэдгийг мэдэгдлээ.
Нийслэлээс замын түгжрэлийг бууруулах чиглэлээр нийтийн тээвэр, сургууль, авто зам, дугуйн зам, ухаалаг гэрлэн дохио, их багтаамжийн тээвэр гэсэн зургаан чиглэлээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа аж.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

October 29, 2026
Ч.Ундрам: Орон сууц захиалж, хохирсон иргэдийн асуудалд Засгийн газар анхаарч, нааштай шийдлээ

October 29, 2026
МИАТ-д сар бүр хагас тэрбум орчим төгрөгийн хоол нийлүүлдэг "Үлэмж Эс Жи Жи катеринг" хэнийх вэ

October 29, 2026
“Засгийн газар яг зөв хүндээ хариуцлага тооцож чадсан уу” буюу Ж.Бямбасүрэн генералын эргэлзээтэй мэдэгдэл



