Мэдээ1 цаг 14 минутын өмнө
Мэдээ1 цаг 14 минутын өмнө
-Хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг хамруулна-
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тариф өчигдрөөс буюу арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Шөнийн тариф хөнгөлөлтийн цаг оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрт хөнгөлөлт үзүүлэх юм.
2017 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулдаг. "УБЦТС" ТӨХК-аас мэдээлснээр цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын айл өрхүүдийг хамруулах юм. Мөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх, цагийн ялгаварт тоолууртай айл өрхүүд хамрагдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 2, 2026

November 2, 2026

November 2, 2026

October 31, 2026