Мэдээ1 цаг 35 минутын өмнө
Э.Бат-Амгалан Нийслэлийн МАН-ын даргад Б.Пүрэвдагвыг дэмжинэ гэв
МАН-ын 36 дугаар бага хурал энэ сарын 7-нд хуралдана. Хурлаас Нийслэлийн МАН-ын даргыг сонгох юм.
Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд хэнийг дэмжих талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаас хэвлэлүүд тодруулахад тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагвыг дэмжинэ гэсэн хариулт өгчээ.
“Манай намын дүрэмд намын дарга нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилладаг. Түүнтэй адил Нийслэл, дүүрэг, аймгийн ялсан намын дарга нар засаг даргаар ажиллах дүрэмтэй. Тиймээс намынхаа дүрмийг дагана гэсэн бодолтой байгаа” гэсэн байна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






