Нийтлэл4 цаг 29 минутын өмнө
Нийтлэл4 цаг 29 минутын өмнө
Уран бол цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эдийн нэг. Манай улс ураны асар их нөөцтэй. Тэр ч утгаараа Монгол-Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн “Зөөвч Овоо” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг хийгээд буй. Энэ төслийн техник эдийн засгийн үндэслэлд тусгаснаар 2028 оноос үндсэн үйлдвэрлэл эхэлж 2030 оноос давуу эрхийн 10 хувийн ногдол ашиг авахаар байгаа. Энэ хүртэл “Мон Атом” толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-аас зээлийн санхүүжилт авч ажиллахаар төлөвлөж буй юм.
Төрийн өмчит “Мон Атом” компани уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх зорилготой. Тус компани банкны хүүгийн болон цацраг идэвхт газрын илэрцийг илрүүлсний үйлчилгээний төлбөр нийт 207.5 сая төгрөгийн орлого 2025 онд бүрдүүлж, 2,366.4 сая төгрөгийн зардал гарган, 2,158.9 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-аас 1,706.2 сая төгрөгийн зээлийн санхүүжилт авахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1,176.0 сая төгрөгийг авчээ.
Төрөөс “татаас” авч явж буй тус компанийн 2025 оны төсөвт аудит хийхэд нийт 1,969.7 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрчээ. Тодруулбал,
-Шилэн дансны цахим хуудаст “Цалингийн зардлаас бусад 5.0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ” болон "Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний 45.1 сая төгрөгийн дөрвөн гүйлгээг мэдээлээгүй, 56.1 сая төгрөгийн зургаан гүйлгээг хугацаа хоцроож байршуулсан байна.
-Чин сүрвэй ХХК -тай "Газрын зураг хийх" 38.9 сая төгрөгийн гэрээ байгуулан худалдан авах өртгийн дээд хязгаарыг баримтлаагүй шууд худалдан авалт хийсэн байна. Энэ нь Засгийн газрын тодорхой журмын " Шууд худалдан авах өртгийн дээд хязгаар бараа 20.0 сая төгрөг" гэснийг зөрчжээ.
-Урт хугацаат зээлийн 946.3 сая төгрөгийг Чех Улсын “Ураниум индастри” ХХК-тай цахимаар хүсэлтийг илгээсэн боловч, тооцоо нийлж баталгаажуулаагүй байна.
-Элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн 261 ширхэг 155.6 сая төгрөгийн үндсэн хөрөнгийн үнийг шинэчлэн тогтоож, бодит үнэ цэнээр бүртгэх асуудлыг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх саналыг хүргүүлээгүй, өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй байна.
"Уран-2 "нэртэй богино хэмжээний киног орлогод бүрэн хүлээж аваагүй 40.0 сая төгрөгийн гэрээ дүгнэсэн акт үйлдэн, зар сурталчилгааны зардалд бүртгэсэн зэрэг зөрчил илэрч, үүнийгээ засахыг аудитын байгууллагаас зөвлөмж, дүгнэлт хүргүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн өмчит компани байлгах сонирхол МАН-ын амин тариа!!! Хулгай хийхгүй бол амьсгал хураана!!!

November 5, 2026

November 4, 2026

November 2, 2026

October 26, 2026