Нийтлэл4 цаг 47 минутын өмнө
Нийтлэл4 цаг 47 минутын өмнө
АНУ-д Завсрын сонгууль болж, сөрөг хүчин Ардчилсан нам түүхэн ялалт байгууллаа. Хоёр танхимтай Парламенттай улсад сөрөг хүчин Доод танхимд олон болж эрх баригчдыг хянадаг жишиг бий. Гэтэл энэ удаад Ардчилсан нам Конгрессийн хоёр танхимын хоёуланд нь олонх болсон нь ард иргэд Д.Трампын бодлогод сэтгэл дундуур байгаагийн хамгийн том илэрхийлэл нь болов.
НЭГДМЭЛ БАЙДАЛ СУЛРАХ УУ
АНУ-ын сонгуулийн систем 100, 100 жил гацаагүй ажилласан ч нөөц боломжоо шавхсаар байсныг бид 2021 онд харсан билээ. “Хүссэн” нэр дэвшигч нь сонгогдоогүй тохиолдолд хамгийн хурцдаа л “АНУ-аас салж тусгаар тогтнох эсэх асуудлаар санал хураадаг”, тэр нь үсрээд 10 хувийн дэмжлэг авдаг байсан үе ард хоцорсон, илүү ноцтой түвшинд хүрэх бүрэн боломжтой болохыг Капитолийн хэрэг явдал харуулсан.
Холбооны улсад өөрийн гэсэн давуу болон сул талууд бий. АНУ-ын хувьд дэлхийн тэргүүлэх гүрэн байгаагийн гол нууц нь нэгдмэл байдал тул эвдэхэд хэцүү. Гэсэн ч сонгуулийн тогтолцоо, төсөв, татварын бодлого, ам.долларын ханшийн уналт гээд “цаашаа” түлхэх шалтгаанууд байсаар л байна.
АНУ анхнаасаа одоогийнх шиг нэгдмэл хүчирхэг улс байгаагүй, муж улсуудыг нэг, нэгээр нь нэгтгэсээр өнөөдөрт хүрсэн гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл тэрхүү мужийн иргэдэд тусгаар улс байсан болон холбооны улсын бүрэлдэхүүнд нэгдсэний ялгаа, давуу талууд одоо болтол мэдрэгддэг.
Ер нь ихэнх мужид салан тусгаарлах үзэлтнүүд байдаг ч байгалийн баялаг ихтэй, баян чинээлэг Техас, Калифорни мужид бусдаасаа олон дэмжигчтэй аж. Ам.долларын ханш савласан 2012 онд Вайоминг мужийн Парламент тусдаа валюттай болох асуудлаар санал хураахад 30, 27-гоор унаж байсан жишээ бий.
АНУ-ыг тогтоож байгаа гол шалтгаан нь ам.долларын хүчирхэг байдал гэдэг нь эндээс харагдана. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2016-2020 онд засаглахдаа “амиа бодож, бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх” бодлого барьсан нь бусдаас хамаардаг байдлаа болиулах ч алсдаа ам.долларын ханшийг сулруулах эрсдэлтэй байсан бол 2024 оноос хоёр дахь үе шат руугаа буюу эчнээ дайны эрсдлийг нэмэгдүүлж буй.
Венесуэлийг газрын тосны түшиц газраа болгосон, Европын холбооноос хөндийрсөн, Израильд үзүүлдэг тусламжаа багасгасан ч Тайванийг дэмжсэн хэвээр үлдсэн зэрэг нь Еврази тэр чигтээ дайны галд шатаж, АНУ хөндлөнгөөс ажиглан тос нэмж суух вий гэсэн айдас болгоомжлолыг төрүүлж буй.
Завсрын сонгуульд Ардчилсан нам ялснаар дотоодын томилгоонд оролцоогоо нэмж Д.Трампын эрх мэдлийг хумих, Д.Трамп харин үлдсэн хоёр жилдээ гадаад бодлого тал дээр аль болох хол явахыг эрмэлзэж энэ нь эчнээ дайны аюулыг улам нэмэгдүүлэх вий гэсэн болгоомжлол байна. Учир нь, эчнээ дайны аюул нь ам.долларын ханшид эергээр нөлөөлөх бөгөөд энэ нь БНН, Ардчилсан намын аль алиных нь эрх ашигт нийцэж буй.
Европын холбооны нэгэн дипломатч euronews агентлагч өгсөн ярилцлагадаа үүнийг онцолж, “Тэр одоо доголон нугас гэхээсээ илүү галзуу нохой шиг байх болно. Энэ нь бидэнд нэмэлт асуудал үүсгэж болзошгүй” гэж хэлжээ.
Ямартай ч Ардчилсан нам яллаа гээд Украин, Иран, УАЦЭ, худалдаа гэх мэт олон асуудалд тодорхойгүй байдал үүсэж, түгшүүр улам нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америк задрах болно.

November 3, 2026

October 27, 2026

October 26, 2026

October 22, 2026