Видео2 цагийн өмнө
Видео2 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хөшөө хийлгэсэн гэх мэдээллийг хотын дарга асан Х.Нямбаатар цахим орчинд түгээсэн.
Энэ талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү, УИХ-ын гишүүн У.Отгонбаяраас тодруулахад “Тийм хөшөө байгаагүй, байх ч үгүй. Цаашид ч байхгүй. Тэр эвлүүлэгтэй зураг жилийн өмнө олон нийтийн сүлжээнд эзэн биегүй хаягнаас цацсан. Цаашид сошиалыг зөв талаас нь зохицуулалт хийх шаардлагатай гэж хувь гишүүний хувьд үзэж байгаа. Г.Тэмүүлэн сайдын боловсруулж буй хуулийн төсөлд тухайн иргэн өөрийн хаяг, нэрээр цахимд орох зохицуулалт оруулахаар тусгаж байгаа юм билээ. Үүнийг хувь гишүүнийхээ хувьд зөв бодож байна. Миний зураг болон Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн гэдгийг би албан ёсоор мэдэгдэж байна. Иргэн Х.Нямбаатарын хэлсэн, ярьсан болгон үнэн байх албагүй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.