Мэдээ3 цаг 34 минутын өмнө
Мэдээ3 цаг 34 минутын өмнө
Автомашин гэдэг монгол айлд зүгээр нэг тээврийн хэрэгсэл биш. Олон жилийн хөдөлмөр, хуримтлал, банк бус санхүүгийн байгууллагын өндөр хүүтэй зээлийн үр дүн. Нэвтрүүлэгч А.Гансүх энэ сэдвийг дахин хөндсөн нь олон жил чимээгүй яригдсан асуудлыг ил гаргалаа.

Албан бусаар машин оруулж ирдэг хүмүүс, тэр ч байтугай зарим жижиг компани хүртэл мэхлэх аргаа боловсронгуй болгожээ. Гүйлтийг тэглээд "шинэ" гэж зарна, бичиг баримтыг хуурамчаар үйлдэнэ, үерт автсан машиныг засаад зарчихна, оригинал эд ангийг нь сольчихно. Гэтэл хохирогч нь зарж буй газраа л найдсан жирийн нэгэн иргэн байх юм.
Гэхдээ энэ бусармаг асуудлыг зөвхөн худалдаж буй талын ёс зүйд тохоод өнгөрвөл асуудал шийдэгдэхгүй. Эрх зүйн тогтолцоо, санхүүгийн байгууллагууд ч энэ хэлхээнд хамаатай. Хохирсон иргэн шүүх, цагдаад хандахад бичиг цаас, цаг хугацаа, зардал ихтэй учраас ихэнх нь "ядраад" орхидог. Энэ нь мэхлэгчдийг улам өөгшүүлсэн нь ойлгомжтой.
Одоо л цэгцлэхгүй бол сүүлд нь "Ниргэсэн хойно нь хашхирав" гэгч болно. Зах зээлд хяналт тавих, гүйлтийн мэдээллийг нэгдсэн бүртгэлтэй болгох, хохирогчид зориулсан хялбар журамтай болох нь яг одоо ярих ёстой асуудал юм. Хүний хөдөлмөр "сэг" болоод дуусаж болохгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 10, 2026

November 9, 2026

November 9, 2026

November 9, 2026

November 9, 2026