Мэдээ48 минутын өмнө
Мэдээ48 минутын өмнө
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан хөрөнгө хураах хуулийн төслийг батлахыг шаардаж буй талаараа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, “Л.Оюун-Эрдэнэ миний орлого нотлогдсон тухай 1.6 жилийн дараа Авлигатай тэмцэх газраас мэдэгдэл хийв. Одоо харин нотлогдоогүй орлогыг хураах хуулиа баталцгаая.
Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолсон гэдэг АТГ-ын энэ дүгнэлт нь 2025 оны зургадугаар сард гарчихсан байсан ч олон нийтэд мэдэгдэл хийхгүй өнөөдрийг хүрсэн шалтгаан тодорхойгүй.
АТГ албан ёсны хуудаснаасаа хийсэн мэдэгдэлийн линк нь энэ байна https://iaac.mn/3353/nitem
Ийм мэдэгдэл итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцсэн чуулганаас өмнө гарах бүрэн боломжтой байсан ч улс төрийн шалтгааны улмаас эс үйлдэл хийсэн гэж үзэж байна.
АТГ оройтсон ч олон удаа албан бичгээр хүсэлт, шаардлага гаргасны эцэст гаргасан дүгнэлтээ олон нийтэд зарлалаа.
Одоо харин миний тэргүүлж байсан Засгийн газрын үед УИХ-д өргөн барьсан, одоо УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн шахаж, шаардаж буй Нотлож чадаагүй хөрөнгө, орлогыг Улсад хурааж авдаг зохицуулалт бүхий ХӨРӨНГӨ ХУРААХ хуулийг өргөн барьсан хувилбараар нь батлахыг ард нийтээрээ уухайлан шаардахыг уриалж байна.
Нотлож чадаагүй хөрөнгийг улсын орлого болгох нь олон улсын жишиг, эмээх зүйл огт бишээ!
Жич: АТГ-ын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, комиссар Н.Дамдинсүрэн 2026.11.06-нд Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолсон гэдэг мэдэгдэл хийснийг энд нотолгоо болгон оруулав!
Худал хурдан ч үнэнд гүйцэгддэг” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 11, 2026

November 10, 2026

November 9, 2026

November 9, 2026