Мэдээ4 цаг 7 минутын өмнө
"10 сая"-ын гэх хэрэгт холбогдсон иргэн З.Мадинагийн хар тамхины хэргийг шалгаж дуусч, шүүх рүү шилжүүлжээ
Иргэн З.Мадинагийн хар тамхины хэргийг шалгаж дуусч, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, энэ хэргийг “10 саяын” гэх бичлэг цацагдахаас өмнө хуулийн байгууллагаас шалгаж байжээ. Шинжилгээгээр түүнийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоосон байна.
Энэ сарын эхээр тус бичлэг цацагдсаны дараа З.Мадина өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хар тамхитай тэмцэх албанд очиж шинжилгээ өгсөн талаараа хэлж байсан юм.
Харин өчигдөр З.Мадина тик ток хаягаараа дамжуулан лайв хийх үеэрээ “Би амьдралдаа хар тамхи татаж үзээгүй. Удахгүй шинжилгээний хариу гарна. Би та нарт хар тамхи хэрэглээгүй гэдгээ харуулна. Бас ийм асуудал үүсгэсэнд уучлаарай” гэжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






