Мэдээ1 цаг 37 минутын өмнө
Мэдээ1 цаг 37 минутын өмнө
Энэтхэгийн Засгийн газар 2028 оны хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтэд зориулан Монгол Улсад нийт 1.7 тэрбум ам.долларын зээл олгожээ.
Энэтхэг улсаас Монгол Улсад суух Элчин сайд Атул Малхари Готсурве Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяртай уулзах үедээ энэ талаар мэдэгдсэн байна.
Хоёр улсын хооронд дээрх зээлээс гадна олон талт хамтын ажиллагаа төлөвлөөд байгаа бөгөөд “Хүннү эйр” компанийн долоо хоног бүр үйлдэж буй шууд нислэг худалдааны тэнцлийг 110 сая ам.доллараар нэмэгдүүлж байгаа бол Тавантолгойн коксжих нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлэхээр тодорхой хэмжээний нүүрсийг шинжилгээнд авсан, мөн уран, газрын ховор элемент авах талаар судалж байгаа аж.
Мөн нэг ээлжиндээ 1200 хүүхэд суралцах боломжтой "Энэтхэг-Монголын найрамдал" сургуулийг 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барьж байгаа нь хоёр сарын дараа ашиглалтад орох юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэтхэг улс 450 сая иргэнээ ядуурлаас гаргасан үнэн болов уу?

November 11, 2026

November 9, 2026

November 6, 2026

November 6, 2026