Оддын хувийн амьдрал3 цаг 26 минутын өмнө
Оддын хувийн амьдрал3 цаг 26 минутын өмнө
БНСУ-ын ирээдүйтэй залуу жүжигчин Ким Сэ Рон олон нийтийн шахалт дарамтыг даалгүй амиа хорлож, харамсалтайгаар нас барсан билээ. Тэгвэл энэхүү хэргийн дуулиан одоо ч дуусаагүй, шүүх үйл явцад оролцогчид нэмж шуугиан тарьсаар байна.
Ким Сэ Роны амиа алдсан хэрэгт буруутгагдаад буй хүмүүсийн Шүүх хурал өчигдөр болжээ. Энэ үеэр хэрэгт холбогдогсдын нэг, ютюбер, “Garo Sero Institute” YouTube-сувгийг үсгэгч Ким Сэ Ый шүүх танхимд шуугиан үүсгэсэн байна.
Тэрбээр 2025 оны хавар анх “Жүжигчин Ким Су Хён жүжигчин Ким Сэ Ронтой үерхдэг, насанд хүрээгүй байх үеэс нь дотно харилцаатай байсан” гэсэн мэдээллийг анх бэлтгэн дээр дурдсан ютюб сувгаараа цацсан байдаг. Улмаар энэ мэдээлэл нийгмийн сэтгэл зүйд нөлөөлснөөр жүжигчин бүсгүй амиа хорлоход хүрсэн гэж Шүүх үзэж буй.
Харин тэрбээр өөрийгөө огт гэм буруугүй, үнэн мэдээллийг л цацсан хэмээн орилж хашгиран, Шүүхэд тусгаарлалтын дор мэдүүлэгч өгч байсан жүжигчин Ким Су Хёнтой уулзана хэмээн агсарчээ.
Ким Су Хён нь энэ хэрэгт буруутгагдсан бас нэг оролцогч бөгөөд Ким Сэ Ыйтэй тааралдахгүй, тусдаа байдлаар мэдүүлэг гаргах хүсэлт гаргасныг Шүүх хэргийн ноцтой байдлыг үндэслээд зөвшөөрсөн юм байна. Энэ нь Ким Сэ Ыйг бухимдуулж, тэрбээр шүүх хурал дээр агсарч, улмаар танхимаас албадан гаргуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.