Мэдээ3 цаг 54 минутын өмнө
Мэдээ3 цаг 54 минутын өмнө
БНСУ-ын Emart Inc. компанийн өөрийн брэнд болох No Brand нь өнөөдөр буюу 2026 оны 11 сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны Эмералд резиденст Монгол дахь 4 дэх салбараа албан ёсоор нээж, хэрэглэгчдээ хүлээн авч эхэллээ.
No Brand нь “Брэндээс илүү хэрэглэгч чухал” гэсэн үзэл баримтлалын хүрээнд бүтээгдэхүүний чанар, хэрэглээний үнэ цэнийг эрхэмлэж, шаардлагагүй сав баглаа боодол, маркетингийн зардлыг бууруулах замаар өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгодгоороо онцлогтой.

Тус брэндийн бүтээгдэхүүний нэр төрөлд шинэхэн жимс, хүнсний ногоо, төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, амттан, ундаа, ахуйн хэрэглээний бараа болон өдөр тутмын өргөн хэрэглээний бусад бүтээгдэхүүн багтдаг. Ингэснээр хэрэглэгчдэд чанар, үнэ, хэрэглээний үнэ цэнийг хослуулсан ухаалаг сонголт хийх боломжийг бүрдүүлж байна.
Шинэ салбар нь ойр орчмын оршин суугчдын өдөр тутмын худалдан авалтыг илүү хялбар, хүртээмжтэй болгохын зэрэгцээ хэрэгцээт бүтээгдэхүүнээ нэг дороос, боломжийн үнээр худалдан авах тав тухтай орчныг бүрдүүлжээ.

Нээлтийг тохиолдуулан хэрэглэгчдэдээ зориулсан тусгай бэлэгтэй худалдаа зохион байгуулж, 200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 50 хүртэлх хувиар хямдруулан худалдаалж байна.
Байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, Олимп хороолол, Хүннүгийн гудамж, Эмералд резиденс хотхон, 511/1 дүгээр байр.
Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 09:00–22:00.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 13, 2026

November 12, 2026

November 12, 2026

November 12, 2026