Мэдээ4 цаг 1 минутын өмнө
Мэдээ4 цаг 1 минутын өмнө
"Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол, Сонгинохайрхан дүүргүүд дэх түлш борлуулах цэгт ажилласан талаар бид мэдээлсэн билээ.
Энэ үеэр иргэдийн зүгээс зуслангийн бүсүүдэд түгээлтийн цэг нэмж байгуулж өгөх хүсэлтийг тавьсан, түлшний хэмжээ, чанарын хувьд гомдол санал гаргаагүй байдаг.
Тэгвэл иргэдийн зүгээс тавьсан нэгэн чухал хүсэлт болох нэг удаадаа 7 бус 14 хоногийн хэрэглээгээ авах хүсэлтийг борлуулагч нар "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнд уламжилж, тэрбээр дотоодын тээвэр болон түлшний хангамжийн тооцоолол хийж, 12 дугаар сараас 14 хоногийн хэрэглээг бөөнд нь өгөхөөр судалж байгаа гэсэн хариу өгчээ.
Хэрвээ нэг удаадаа олгох хэмжээг нэмэгдүүлбэл иргэдэд учрах чирэгдэл багасах ач холбогдолтой юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 16, 2026

November 16, 2026

November 16, 2026

November 16, 2026