Мэдээ1 цаг 27 минутын өмнө
Мэдээ1 цаг 27 минутын өмнө
Ерөнхийлөгч албан тушаалаа хүлээлгэн өгнө гэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн байр суурийг тодрууллаа.
Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, дээрээс нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн хүн. Тэгэхээр тэр зүйлүүдийг сайн бодож өөрөө шийдвэр гаргаж байгаа болов уу гэж ойлгож байна. Одоо бүлгийн хурлаар ярих байх.
Би гурван зүйлийг анхаараасай гэж бодож байна. Нэгдүгээрт Ерөнхийлөгчийн бүрэн эрх шилжихтнй холбоотой харилцаа. Үүнийг бид үндсэн хуульд нийцүүлж хийх зайлшгүй шаардлагатай. Энэ дундуур үймээн самуун дэгдсэн зүйл огтоос гарч болохгүй.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн институцыг удаа дараа гэмт хэрэгт гүтгэж байгаа учраас ажлаа өгч байгаад шалгуулна гэж байна. Хуулийнхан гэмт хэрэгтэй холбоотой асуудал дээр нэр дурьдагдсан хүмүүсийг улс төрөөс ангид байдлаар шалгаж мухарлах ёстой гэсэн байр суурь дээр байгаа.
Гуравдугаарт, Үндэсний аюулгүй байдлын байгууллагууд тогтвортой ажиллах ёстой гэж харж байгаа.
Олон улсын эгзэгтэй цаг үед Ерөнхийлөгч ажлаа өгөх мэдэгдэл хийсэнд гайхаж байна. Маш болгоомжтой байх цаг хугацаа” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 17, 2026

November 17, 2026

November 17, 2026

November 17, 2026