Мэдээ4 цаг 11 минутын өмнө
Мэдээ4 цаг 11 минутын өмнө
Хотын дарга асан Х.Нямбаатар “Бодь”-ийн гэх хэргийн ноцтой баримтуудыг дэлгэж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцрохыг шаардсан.
Түүнийг албан тушаалаасаа огцроод хуулийн байгууллагад шалгуулсан цагт Монголд очно хэмээн хэдхэн хоногийн өмнө олон нийтэд нээлттэй ярьсан байдаг.
Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бага тэнгэрийнхээ харшууд, "Андууд тауэр", Гачууртын зочид буудал зэрэг хөрөнгүүдийнхээ орлогын эх үүсвэрийг тайлбарлаж, нотлох ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
Гэтэл өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ бүх гүтгэлгийг хуулийн байгууллагаар шалгуулж, тогтоолгоно гээд төрийн өндөр албан тушаалаасаа буухаа зарлачихлаа.
Өнөөдөр бүлгээр орсон эл асуудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд нөгөөдөр УИХ-ын чуулганаар санал хураахаар болов. Ер нь л үйл явцыг маналзуулзаад дуусгах нь ойлгомжтой байгаа.
Харин одоо дэглэмийн эсрэг тэмцэж байгаагаа зарласан Х.Нямбаатар эр хүн шиг хэлсэндээ хүрч, эх орондоо ирээд шалгуулах уу гэдэг анхаарал татаж байна.
Мань хүн өчигдөр Ерөнхийлөгчийн мэдэгдлийн араас “Монголын ард түмнийг тэр олон удаа хуурсан. Албан тушаалаас зууралддаггүй өгөөд явчихдаг гэсэн мэх хэрэглэж эргэн ирэхдээ улам аймшигт мангас болон ирдэг. Одоо дахин түүнд хууртаж болохгүй.
Бид улам илүү сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Дэглэм удирдагч хөшигний араас тоглох хувилбарт шилжлээ” хэмээн бичсэн байв.
Эндээс харахад Х.Нямбаатар шууд ирэхгүй нь бололтой. Тэрбээр хэдхэн хоногийн дотор Ерөнхийлөгч ажлаа өгчихнө гэж тооцоогүй юу, эсвэл аюулгүй байдлаа бодсон уу. Ямартай ч ярьсан дэглэмийнхээ эсрэг Канадаас үргэлжлүүлэн тэмцэнэ гэж.
Ерөнхийлөгч ажлаа өгчихөөд Х.Нямбаатартай уулзана гэсэн гэх. Тэдний халуухан уулзалт тийм ч холгүй бололтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.