Ярилцлага45 минутын өмнө
Ярилцлага45 минутын өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.18/ мэдээлэл өглөө.
Тэрбээр “Автобусны хүрэлцээ бага байгаа нь замын хөдөлгөөний урсгалаас хамаарч байна. Тиймээс дахин тооцооллыг хийх үүрэг даавлгаврыг өгсөн. Агаар орчны бохирдолгүй болох ажлын хүрээнд арилжааны банкуудтай хамтарч, зээлийн бүтээгдэхүүнүүдийг гаргахаар ажиллаж байна” гэв.
Энэ хүрээнд нийтийн тээврийн хүртээмж багатай 16 суурьшлын бүсийг судалж, зургаан шинэ чиглэл нээх, таван чиглэлд дунд багтаамжийн автобус үйлчлүүлэх, дөрвөн чиглэлийн гаралтыг нэмэгдүүлэхэд нийт 46 автобус хуваарилахаар төлөвлөжээ.
Парк шинэчлэлийн хүрээнд их багтаамжийн 60 цахилгаан автобус, дунд багтаамжийн 46 автобус, сургуулийн 50 автобус нэвтрүүлнэ. Сургуулийн автобусны үйлчилгээг өргөжүүлж, өдөрт тээвэрлэх сурагчдын тоо 5000 байсныг 9000 болгохоор зорьж байгаа аж.
Мөн тэрбээр “Сэлбэ төслийг яаралтай дуусгаж, зах зээлийн эргэлтэнд оруулах шаардлагатай байгааг онцоллоо.
Туулын хурдны замын 500 тэрбум төгрөг байгаа. Надад зам л хэрэгтэй. Хоёр улсын хоорондох асуудал учраас болгоомжтой хандах хэрэгтэй.
Шахмал түлшний чанар, хүрэлцээнд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Угаараас сэргийлэх ажлыг ч сайн хийж байгаа. Энэ чиглэлд онцгой анхаарлыг тавина. Эрдэнэт хүний амийг хэн ч алдахыг хүсэхгүй” гэлээ.
“Тавантолгой түлш” ХХК 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд хагас коксон түлшний татан авалт, тээвэрлэлт, борлуулалт, чанарын хяналтыг нэмэгдүүлж байна. Энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш татан авахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн 182.5 мянган өрхийг түлшээр хангах 26 агуулах, 448 борлуулалтын цэг, 38 компанийн 239 тээврийн хэрэгслийг ажиллуулж байна. Арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар нийт 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна. Үүнээс хагас коксон түлш 51,145 тонныг эзэлж байна. “Хотула” аппликейшн хэрэглэгчийн тоо 182,572 болж нэмэгджээ.
Түүнчлэн нийслэлийн төсөв 4.6 их наяд орчим байгаа. Ил тод, сахилга баттай байх зарчмыг барьж ажиллахаа онцлов.
Энэ хүрээнд нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан байгууллагууд төсөвт тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх үүргийг холбогдох газруудад өгөөд байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 5, 2026

November 3, 2026

November 2, 2026

October 29, 2026