Мэдээ29 минутын өмнө
Мэдээ29 минутын өмнө
"Нийтийн албан тушаалтныг заналхийлсэн" гэх үндэслэлээр цагдан хоригдсон сэтгүүлч Б.Даваахүүгийн асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Г.Пүрэвдэлгэр: “Энэ оны есдүгээр сарын 24-ны өдөр цахим орчинд төрийн албан тушаалтнуудын зургийг ашиглан нийтлэгдсэн, хиймэл оюун ухааныг ашиглан хийсэн байж болзошгүй гурван минут 45 секундын дүрс бичлэг нийтлэгдсэн.
Мөн энэ оны 11 дүгээр сарын 02-ны өдөр todxar гэх пэйж хуудаст улс төрийн албан тушаалтны гэрэл зургийг эвлүүлсэн мэдээлэл олон нийтэд түгээсэн гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд иргэн Д нь нэр бүхий иргэдтэй бүлэглэн цахим орчинд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.7-р хэсэгт заасан нийтийн албан тушаалтны хууль ёсны эрх, ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээллийг тараахаар сүрдүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.
Нэр бүхий дээрх иргэдийн орон байр, гар утас, ашигладаг зөөврийн компьютер, тээврийн хэрэгсэлд прокурорын зөвшөөрөлтэй үзлэг нэгжлэгийг явуулсан. Тухайн нэгжлэгээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахим хуудсууд, гэрчийн мэдүүлгүүд, хяналтын камерийн дүрс бичлэгүүд, арилжааны банкны дансууд түүнд хийсэн үзлэгээр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж прокуророос санал гаргаж эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Дээрх нэр бүхий иргэд нь хэргийн газарт болон тухайн хүний орон байр, эд зүйл тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэнг үндэслэн энэ оны 11 дүгээр сарын 05-ны өдөр сэжигтнээр хойшлуулшгүйгээр баривчлах тогтоол гарсан. Дараа өдөр нь шүүгчийн захирамжаар шийдвэрийг албажуулсан.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтуудыг үндэслэн иргэн Д, М, Л нарт 2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар татсан байна. Нотлох баримтыг үрэгдүүлэх, гэмт хэргээ нуун далдлах, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах үндэслэлүүд тогтоогдсон тул цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагад санал хүргүүлж, шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан.
Яллагдагч Д-тэй бүлэглэн хэрэг үйлдсэн байж болзошгүй иргэн Б нь 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын хилээр гарсан. Доорх зургаас та бүхэн мэдээллийг харж болно” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 18, 2026

November 18, 2026

November 18, 2026

November 18, 2026