Мэдээ3 цаг 7 минутын өмнө
Мэдээ3 цаг 7 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа асуудалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхийлөгчийг ажлаа өгч байгаад харамсаж байна. Гэхдээ хувь хүний хувьд гаргасан шийдвэрийг нь хүндэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч зургаан жил шахуу гадаад талдаа маш сайн ажилласан. Дэлхийн улстөрч болж чадсан. Монгол орны нэр хүндийг асар хурдтай, өндөр түвшинд гаргаж чадсан. Дэлхийн бүх улс Монгол Улсыг таньж мэддэг болсон. Бүх Ерөнхийлөгч нартай ойр дотно харилцаа тогтоож, богино хугацаанд улсынхаа төр, нийгэм, эдийн засгийн байдал, ирээдүйд хөгжих итгэл, гадаад эрх зүйн орчин тал дээр эрс өөрчлөлт дэвшлүүдийг авчирсан.
Ерөнхийлөгчийн шийдвэрийг олон орны нэр хүндтэй зочид хараад гайхаж байна. Түүнийг Монгол Улсын нэр хүндийг унагаахгүйн төлөө энэ шийдвэрийг гаргалаа гэж харж байна. Би У.Хүрэлсүх даргыг олон жил мэднэ. Аливаа өндөр албыг хашихад хувь хүний төлөвшил, гэр бүлийн хүмүүжил ямар чухал вэ гэдгийг харлаа. Өөрөө маш сайхан гэр бүлд өсөж хүмүүжсэн, эх орон, эр цэрэгтээ хайртай, Монгол Улсынхаа төлөө чин сэтгэлээсээ ажилладаг гайхамшигтай Ерөнхийлөгч байлаа гэдгийг цаг хугацааны явцад ойлгох байх.
Түүний хийж хэрэгжүүлсэн ажлууд түүх болж үлдэнэ. Тэр их наргианч хөгжөөнтэй, хэлсэн амандаа хүрдэг, хүчирхэг бөгөөд хүнлэг Ерөнхийлөгч гэдгээрээ гадна талдаа танигдсан” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
YASAN ZUSARCH NOHOI BE?

November 19, 2026

November 19, 2026

November 19, 2026

November 19, 2026