Мэдээ2 цаг 9 минутын өмнө
Мансууруулах бодис хэрэглэсэн үедээ дэлгүүрийн ажилтныг хутгалж, хүнд гэмтээжээ
БГД-ийн 33-р хороонд байрлах "GS-25" сүлжээ дэлгүүрийн ажилтныг ажлаа хийж байх үед нь үл таних этгээд хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, иргэн Б нь сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хэрэглэсэн үедээ дэлгүүрийн ажилтны цээж, гуя хэсэгт нь хутгалж, хүнд зэргийн гэмтэл учруулсан байна.
Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, хэргийг прокурорт шилжүүлжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






