К-поп45 минутын өмнө
К-поп45 минутын өмнө
БНСУ-ын алдарт BTS хамтлаг ирэх сард Индонези улсад тоглох гэж байгаа билээ. Тэгвэл энэхүү тоглолтын бэлтгэл ажилд тус улсын Засгийн газар хүртэл оролцож байгаа талаар энтертайнмент, шоу бизнесээр дагнадаг сайтууд мэдээлж байна.
Индонезийн засгийн газар тоглолттой холбоотойгоор Жакартагийн төв болон аялал жуулчлалын гол газруудыг нил ягаан гэрлээр чимэглэхээр төлөвлөжээ. Хамтлагийн тоглолтыг хөрш, зэргэлдээ орноос олон фэнүүд нь ирж үздэг тул нутгийн болон олон улсын фенүүдийг угтан авахад зориулан фогц арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна.
Индонезийн хэвлэдд бичсэнээр, саяхан Филиппинд болсон АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч И Жэ Мён, Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто нар уулзахдаа Жакартад болох уг тоглолтын талаар ярилцсан гэнэ.
Индонезийн Засгийн газар BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан “Нил ягаан Жакарта” хөтөлбөр боловсруулж, ирэх арванхоёрдугаар сарын 22-30-ны хооронд фенүүддээ зориулсан тусгай арга хэмжээ, хотын дизайн, угтан авах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 24, 2026

May 22, 2026

May 13, 2026

April 22, 2026