Мэдээ4 цаг 23 минутын өмнө
Мэдээ4 цаг 23 минутын өмнө
Шадар сайд Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, ““Бодь”-ийн гэрээнүүдийг шалгах түр хороо байгуулах бичигт 50 орчим гишүүн гарын үсэг зурсан. Өнөөдөр их хурлын даргад өргөн барих бичгээ явуулна.
-Шахмал түлшний барьцалдуулагч нь химийн хортой байж болзошгүй гэх мэдээлэл гараад байна. Энэ тал дээр танай салбар яаж анхаарч ажиллах вэ?
-Энэ онцгой байдлын асуудал биш стандартын асуудал. Энэ хүрээнд чиглэл өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл 2018 оны Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор нийтдээ 644 техникийн аюулгүй байдлыг хангах зохицуулалт гарсан. Үүн дээр мэргэжлийн хүмүүс нь ажлаа хийж байгаа.
-Үндэсний эвсэл Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ яаж тодруулах вэ?
-Нэгдүгээрт, Сонгуулийн ерөнхий хороо нийт есөн гишүүнтэй бөгөөд үүнээс гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан тул сонгууль болох гэж буй энэ үед СЕХ-ны гишүүдийг яаралтай томилох шаардлага тулгараад байна.
-Хоёрдугаарт, Үндсэн хуулийн маргаан дагуулах ноцтой хуулийн зөрчил үүсээд байна. Тодруулбал, Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил гэж заасан байдаг бөгөөд одоогийн бүрэн эрхийн хугацаа дуусахад дахин хагас жилийн хугацаа үлдээд байна. Гэтэл нөгөө талд Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг дөрвөн сарын дотор зарлахаар хуульчилсан нь хоорондоо зөрчилдөж буйг хууль тогтоогчид болон хуульчид ярьж байна.
Тухайлбал, Үндсэн хуулийн 37.3 дахь заалтын хүрээнд нарийвчилсан хууль, журам батлах шаардлагатай байгаа. Үүрэг гүйцэтгэгч нь Онцгой байдал зарлах эрхтэй эсэх, нэг гараараа УИХ-аар хууль баталчхаад нөгөө гараараа түүндээ хориг тавих эсэх, мөн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн эрх мэдлийг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг асуудлууд хуулиар зохицуулагдаагүй байгаа тул яаралтай хууль гарган цэгцлэх ёстой гэж үзэж байна.
Эцэст нь хэлэхэд, УИХ-д суудалтай улс төрийн намуудын удирдлагуудын түвшинд энэхүү хуулийн зөрчлийн талаар хэлэлцсэн бөгөөд 1992 оны Үндсэн хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орсон ч төгс болоогүй, амьдрал дээр зөрчлүүд гарч ирсээр байгаа тул эдгээр асуудлыг нээлттэй ярилцаж шийдэх цаг болсон.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 25, 2026

November 25, 2026

November 25, 2026

November 25, 2026