Мэдээ1 цаг 47 минутын өмнө
Химийн хортой барьцалдуулагч хилээр нэвтрүүлэхийг завдсан С.Даваасүрэнд хилийн хориг тавьжээ
Шахмал түлшний химийн хортой бодис агуулсан барьцалдуулагчийг хилээр нэвтрүүлэхийг завдсан С.Даваасүрэнд хилийн хориг тавихаар шүүх шийдвэрлэжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан...төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан ...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” зорилгоор Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг, шүүх хянан хэлэлцжээ.
Шүүх хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагч С.Д-д Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэсэн байна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






