Мэдээ2 цаг 59 минутын өмнө
Мэдээ2 цаг 59 минутын өмнө
УИХ-ын асуулгын цагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга болон гишүүд өнөөдөр /2026.11.27/Ерөнхий сайд Н.Учралаас асуулт асууж, хариулт авлаа. Асуулгыг тоймлон хүргэж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин “Тавантолгой–Гашуунсухайт төмөр замын 110 сая ам.долларын авлигын асуудал, ногоон автобусны хэрэг... зэрэг олон асуудлыг төрийн болон албаны нууцад хамааруулсан байдаг нь олны анхаарал татдаг.
Энэ бүгд үнэхээр үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилготой байсан уу, эсвэл хууль бус үйлдлээ халхалсан нууц байв уу
Ерөнхий сайд Н.Учрал “Би аливаа асуудлыг нуух гэж биш, нээх гэж Ерөнхий сайдаар томилогдсон. Цаашдаа нэг ч асуудлыг УИХ-д тайлагнахгүйгээр, олон нийтэд ярихгүйгээр нууцад авч ажиллахгүй. Үүнийг таслан зогсооно.
УИХ-ын гишүүн Ө.Шижир “2016 оноос хойш Монгол Улс гэрээ, гэмт хэрэг, төрийн худалдан авалт, төсвийн задаргааг хүртэл нуудаг болсон. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд газрууд руу бичиг явуулахаар нууцын тамга дараад буцаад явуулдаг. Бид мэдэх эрхгүй, мэдсэнээ ярих ч эрхгүй гажиг тогтолцоо руу орчихлоо.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслолд Ерөнхий сайд оролцдоггүй. Тэр тусмаа гэмт хэрэгт холбогдсоны улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Та яагаад тэр ёслолд оролцсон бэ?
Ерөнхий сайд Н.Учрал “УИХ-ын гишүүнийхээ хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч тэр ёслолд оролцсон.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Ерөнхий сайд та өөрөө “Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийг гэмт хэрэг үйлдээгүй” гэж хэллээ. Авлигатай тэмцэх газар, Ерөнхий прокурор ажлаа хийж эхлээгүй байхад та яаж мэдэж байгаа юм.
Ерөнхий сайд Н.Учрал “Та улсын яллагч биш, би өмгөөлөгч биш. Ерөнхийлөгч нотлох баримт байгаагүй ч өөрөө шалгуулья гээд ажлаа өгсөн. Одоо нэр зарлагдсан хүмүүс бүгд хууль шүүхийн байгууллага дээр оч.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү “Баялгийн эзэд нь нүүрснийхээ үнийг мэдэж болдоггүй хэрнээ худалдан авч байгаа тал нь мэдэж болдог ижил бус ийм гэрээ эрх зүйн тогтолцоо байж болдог юм уу
Ерөнхий сайд Н.Учрал “Би аливаа асуудлыг нуух гэж биш нээх гэж томилогдсон. Цахимын сайдаас эхлээд ил болгосон 970 гаруй мянган мэдээллийн үр дүнд та бүхний ил гаргаж тавиад байгаа мэдээллийг Opendata, Shilengov.mn-ээс хардаг болсон. Албаны нууц гэж цаашдаа байхгүй болно. Шударга байя” гэдэг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн албаны нууцын тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулж байсан шүү. Одоо улстөржихгүйгээр энэ алдааг засацгаая.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Н.Учирал шудрага сайн ажиллаж байгаа

November 27, 2026

November 27, 2026

November 27, 2026

November 27, 2026