Мэдээ1 цаг 40 минутын өмнө
Мэдээ1 цаг 40 минутын өмнө
2029 оны Азийн АШТ-ий сорилго тэмцээнд оролцох эрхийн төлөөх тэмцээний II шатны тоглолтууд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Монгол Улсын шигшээ сүүлийн тоглолтоо Малайзын багтай хийж, 99-66 оноогоор илт давуу хожив.
Ингэснээр манай шигшээ I, II шатны зургаан тоглолтоос тав хожиж, нэг хожигдсон /I шатанд Тайландад дийлдсэн/ амжилтаар хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарлаа.
Тэмцээнд Тайланд, Индонез, Фижи, Малайз, Хонконгийн багууд оролцож, Тайланд зургаан тоглолтоос зургаан хожил авсан амжилтаар тэргүүлж, Монгол /5-1/, Хонконг /4-2/, Малайз /3-3/ амжилтаар сорилго тэмцээнд оролцох эрхээ авч байна. Индонези, Фижигийн багууд энэ удаад хараахан эрхээ авч чадсангүй.
Монголын багийн тоглолт, үр дүн
11-р сарын 26 | 19:00
МОНГОЛ-ИНДОНЕЗ 72-64
11-р сарын 27 | 19:00
ХОНКОНГ-МОНГОЛ 59-83
11-р сарын 29 | 19:00
МОНГОЛ-МАЛАЙЗ 99-66
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.