Мэдээ4 цаг 42 минутын өмнө
Айлын өвөлжөө рүү орж агнуулсан баавгайг чихмэл болгох шийдвэр гарчээ
Өнгөрсөн бямба гарагт буюу 2026 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Өвөржанчивлан гэх газарт айлын өвөлжөө рүү орж ирсэн баавгайг устгасан тохиолдол гарсан. Тэгвэл эрх бүхий байгууллага уг баавгайг чихмэл болгох шийдвэр гаргажээ.
Дашрамд анхааруулахад, энэ сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын "Илтийн ам" гэх газарт баавгай айлын гэр рүү дайрч сүйтгэсэн тохиолдолд бүртгэгдсэн.
Энэ жилийн хувьд баавгай идэш тэжээлийн хомсдолоос шалтгаанаас хожуу ичих, ичихгүй байх, хавар ичээнээсээ эрт гарч ирэх магадгүй талаар мэргэжилтнүүд анхааруулж байгаа Иймд иргэд та бүхэн баавгайг ичээндээ орсон хэмээн сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна.






