Мэдээ29 минутын өмнө
Мэдээ29 минутын өмнө
-Б.Бат-Эрдэнэ аварга хамгийн олон түрүүлжээ-
Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр 13.00 цагаас Бөхийн өргөөнд болно.
Уламжлалт барилдаан болох гэж байгаатай холбоотойгоор Монголын үндэсний бөхийн холбоо уг барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөхийн статистикийг гаргажээ.
Барилдаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан түрүү хүртэж, бүх бөхчүүдийг тэргүүлсэн байна.
Улсын аварга Ч.Санжаадамба тав, Дархан аварга Г.Өсөхбаяр гурав, Улсын аварга Д.Сумъяабазар, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын заан С.Сүхбат нар тус бүр хоёр түрүүлсэн амжилтаар эхний долоод бичигдсэн байна.
Улсын хүчит заан С.Сүхбаатар 2024, 2025 онд энэ барилдаанд түрүүлсэн. Тэрбээр энэ жилийн барилдаанд оролцохоор бүртгүүлсэн бөгөөд түрүүлбэл гурван жил дараалж түрүүлэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 20, 2026