Мэдээ2 цаг 11 минутын өмнө
У.Сүрэнжав ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
БНСУ-ын Мүжү хотод болж буй пара таеквондогийн 2026 оны ДАШТ өнөөдөр K41, K44 ангиллын эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жингийн тулаанаар эхэллээ.
Эмэгтэйчүүдийн K44 ангиллын -52 кг жинд тулалдсан олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав хүрэл медаль хүртлээ. Тэрээр хагас шигшээд Ираны Захра Рахимид 2:1-ээр хожигдож хүрэл дээр буув.
Манай тамирчин “Парис 2024” Паралимпын наадмын аваргын төлөө Захра Рахимитай учраа таарч 5:2-оор ялж түрүүлж байжээ. манай тамирчныг ялсан Захра финалд БНХАУ-ын Ли Южитай тулалдсан юм.
У.Сүрэнжав энэ жил “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадамд түрүүлсэн бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.
"Мүжү-2026" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн гавьяат дасгалжуулагч Д.Батнасан, дасгалжуулагч, ОУХМ М.Түмэнбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин оролцож байна. Тэмцээн энэ сарын 22-нд өндөрлөнө.






