Халуун сэдэв3 цаг 40 минутын өмнө
Халуун сэдэв3 цаг 40 минутын өмнө
Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.
Бид өчигдөр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс энэ талаар тодруулахад “Одоогоор албан ёсны тогтоол, шийдвэрийг хүлээн аваагүй байна. Уг асуудлыг албан бичгээр хүлээн авсны дараа намын хуульчдаар дүрэм, журмын хүрээнд нягтлуулах шаардлагатай.
Мөн Хяналтын ерөнхий хороо намын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх эрхтэй эсэх, уг шийдвэр нь намын дүрэм, журамтай нийцэж байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Хэрэв шаардлагатай бол Үндэсний бодлогын хороог хуралдуулж, асуудлыг холбогдох төлөөллийн байгууллагуудаар шийдвэрлүүлэх боломжтой.
Нам бол олон хүний нэгдэл учраас тодорхой асуудал, зөрчил үүсэх нь хэвийн бөгөөд тэдгээрийг зохих журмын дагуу шийдвэрлээд цааш явах бүрэн боломжтой. Намын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд дүрмийн өөрчлөлт, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг цаашид хэлэлцэх шаардлагатай” гэж хариулсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Хяналтын ерөнхий хороо С.Баярцогтыг ЕНБД-ын албан тушаалаас чөлөөлсөн тогтоолоо өнөөдөр намын даргадаа өгчээ.
Ингэснээр дээр хэлсэн үйл явц өрнөж, ЕНБД-ын асуудал шийдэгдэх боломжтой болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 12, 2026

November 7, 2026

November 5, 2026

October 26, 2026