Мэдээ1 цаг 42 минутын өмнө
Мэдээ1 цаг 42 минутын өмнө
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.
-Төрийн өмчит компаниудын мөнгөн хөрөнгийг төрийн санд нэгтгэх асуудал ярьж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Төрийн сангийн нэгдсан данс гэж байдаг. Түүгээр төсвийн бүх байгууллагуудын дансны гүйлгээ дамждаг, үлдэгдэл нь тэнд байж байдаг. Түүнийгээ арвижуулахын тулд төрийн өмчит компанийн дансыг нэгтгэх гээд байна гэж ойлголоо.
Ер нь компани, татвар төлөгчийн мөнгийг холих гэдэг бол утгагүй зүйл. Би өөрөө Төрийн санг санаачилж байгуулсан хүн шүү дээ. Тухайн үед төрийн өмчийн, бизнесийн аж ахуйн нэгжийн мөнгийг төсвийн мөнгөтэй хутгах нь зохимжгүй гэж үзсэн.
Бид нар харин ямар арга хэмжээ авч байсан бэ гэвэл, НДС, ЭМД-ийн мөнгийг Төрийн санд оруулж байсан юм. Одоо гаргачихсан юм билээ. Энэ бол байх ёстой зүйл. Яагаад гэвэл ЭМД, НДС-гийн мөнгө шатахад төр хариуцлага хүлээж байгаа байхгүй юу.
-Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг төрийн өмчит компаниуд олон улсын зах зээлд IPO хийхээр ярьж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт татах ёстой. Ийм байхад, төр түрийвчээ болгохоор гадныхан хөрөнгө оруулахаас болгоомжлох юм биш үү?
-Би Төрийн санд төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгийг оруулахыг дэмждэггүй.
Нэг зүйл дээр хардлага төрж байна. Төрийн санд байгаа төсвийн байгууллагуудын дансны үлдэгдэл нь дутаад ТӨК-иудынхаа мөнгийг авч ашиглах гээд байгаа юм биш биз дээ гэсэн хардлага төрж байна. Төрийн сан гэдэг чинь хөнгөн шуурхай мөнгөн урсгалын зохицуулалт байхгүй юу” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 19, 2026

November 19, 2026

November 18, 2026

November 18, 2026