Мэдээ1 цаг 58 минутын өмнө
Мэдээ1 цаг 58 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодрууллаа.
Тэрбээр, “"Бодь"-ийн 110 сая долларын гүйлгээг Монголбанк мэдэхгүй өнгөрөх ямар ч боломжгүй. Монголбанкны ерөнхийлөгчөөс асуулаа, тийм мэдээлэл байхгүй л гэж байна. Юу ч болоод байгаа юм…
Монголбанкны санхүүгийн мэдээллийн алба гэж байгаа. Энэ алба бол 20 сая төгрөгөөс дээших гүйлгээ, 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютын гүйлгээг заавал шалгаж үздэг. Тэгэхээр 110 сая доллар шилжүүлсэн тохиолдлыг мэдэхгүй өнгөрөх ямар ч боломжгүй.
Гол асуудал нь өнөөдрийг хүртэл энэ мэдээллээ яагаад хэлэхгүй байгаа вэ. Үүнээс болоод Монгол Улс Ерөнхийлөгчгүй болоод байна шүү дээ. Энэ мэдээллийг хэлэхгүй байна гэдэг чинь хардлага төрүүлнэ шүү дээ.
Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг АН-ын бүлэг 100 хувийн саналаар дэмжиж байгаа. Тэгэхээр би дэмжээд л явуулна. Төрийн тэргүүнээр ажилласан хүн 6 жил улс төрийн алба хашихгүй байх хуулийг явуулах ёстой. Олонхын дэмжлэгээр л энэ хууль явна. Энэ чинь зөвхөн намын өөрсдийнхөндөө өгч байгаа эрх мэдэл гэхээсээ илүүтэй төрийн тогтвортой байдал зэрэг маш олон зүйлд шууд нөлөөлж байгаа ийм л зохицуулалт. Заваал хийх ёстой” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.