Мэдээ43 минутын өмнө
Эмчийн буруугаас болж, хоригдол нас баржээ
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Л.Р-г “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан” гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, хоригдол Д.Г нь “аюулхай орчмоор өвдөх, дотор муухайрах, бөөлжих, ходоод базалж өвдөх” зэргээр удаа дараа зовиураа хэлсээр байтал Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлэгт эмчээр ажиллаж байсан Л.Р нь өөрийн хариуцаж байсан хоригдогч Д.Г-ийн биед бодит үзлэг дутуу хийсэн, биеийн байдлыг дутуу үнэлсэн, хяналтдаа авч хэвтүүлэн эмчлээгүй, лаборатори ба дурангийн шинжилгээнд хамруулах арга хэмжээ аваагүй, нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө, мэргэжил арга зүйн туслалцаа аваагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хийж гүйцэтгээгүй зэргээр албан тушаалын тодорхойлолтод заасан үйл ажиллагааны алдаа гаргаж, улмаар тусламж үйлчилгээний хожимдол гарч хоригдогч Д.Г-ийн ходоодны архаг шархлаат өвчин хүндэрч, ходоодны шарх нь цоорч хэвлийн гялтангийн идээт үрэвсэл үүсгэн олон эрхтний дутагдалд орж Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ “зохих ёсоор биелүүлээгүй” гэдэгт гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд өвчтөний амь насанд харш үйлдэл хийлгэхээр шаардсанаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүргийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
Иймд шүүхээс шүүгдэгч Л.Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 18, 2026
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

November 18, 2026
Тавантолгой түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага ханаж буйг дахин баталгаажууллаа

November 17, 2026
АПУ ХК гурван том бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийн гэрээг ЕСБХБ-тай байгууллаа

November 17, 2026


