Мэдээ1 цаг 44 минутын өмнө
“Амгалан” дулааны станц “Эм Си Эс Кока кола” компаниас 3.5 тэрбумын хандив авчээ
"Амгалан дулааны станц” ТӨХК нь усны нөөцийг хэмнэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор “Эм Си Эс Кока Кола” ХХК-ийн үйлдвэрлэсэн цэвэршүүлсэн хаягдал усыг технологийн хэрэгцээнд дахин ашиглах төсөл хэрэгжүүлж байгаа аж.
Энэхүү төслийн хүрээнд "Амгалан дулааны станц” ТӨХК нь “Эм Си Эс Кока Кола” ХХК-иас 3,508.1 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хандив тусламжаар авсан байна.
Үндэсний аудитын газраас тус байгууллагын 2025 оны санхүүгийн хөтлөлтөд аудит хийсэн бөгөөд тайландаа энэ талаар дурджээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






