Мэдээ36 минутын өмнө
Ш.Энхийн-Одын баг эхний хожигдлоо амслаа
Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбооны хөгжлийн лиг /G-League/-ийн “Osceola Magic” баг өнгөрсөн шөнө “Austin Spurs” багтай тоглож 106:129-өөр хожигдлоо.
Шинэ улирлын эхний дөрвөн тоглолт дараалан хожоод байсан “Шидтэнүүд” ийнхүү эхний ялагдлаа амсав.
Манай тамирчин Ш.Энхийн-Од 27 минут тоглож, 4 оноо, 3 самбараас бөмбөг авалт, 1 дамжуулалт гэсэн үзүүлэлттэй тоглолоо. Дасгалжуулагч нь манай хүнд зөвхөн хамгаалалтдаа анхаарахыг даалгасан бололтой, хамгаалсаар дууслаа. Сул гарсан ч багийнхан нь бөмбөг өгөхгүй байсаар дууслаа.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






